Чадварлаг ёс суртахууны багш уу?
Бараг бүх эрдэмтэд Есүсийг үнэхээр чадварлаг ёс суртахууны багш байсан гэж үздэг. Үнэхээр ч түүний хүний ёс суртахууны талаарх бишрэм үзэл сургаал нь бусад шашинд хүртэл үнэлэгдсэн амжилт байсан юм. Еврей эрдэмтэн Жосеф Клауснэр (Joseph Klausner) “Назарын Есүс” хэмээх номондоо “Христ эртний хамгийн мэргэн хүмүүсийн ёс суртахууны үзэл сургаалыг хүртэл хол даван хаясан хамгийн ариун бөгөөд дээд зэргийн ёс суртахууныг бидэнд заасан гэдэг нь бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн”1
Есүсийн уулан дээрх сургаалууд хүний ёс суртахууны талаар заасан хамгийн дээд зэргийн сайн хичээл байсан гэж тооцогддог. Үнэндээ бидний мэддэг ‘хүний тэгш эрх’-н талаарх үзэл баримтлалын ихэнхи нь Есүсийн сургаалын үр дүн юм. Түүх судлаач Уил Дурант (Will Durant) Есүсийн талаар хэлэхдээ: “Тэрээр хүний тэгш эрхийн төлөө амьдарч үүний төлөө байнгийн бэрхшээл зовлон туулж байсан юм. Хэрэв тэр орчин үед байсан бол сибирьт цөллөгдөх байсан бизээ. ‘Та нарын дунд тэргүүн нь болохыг хүссэн хүн бусаддаа үйлчлэх ёстой’ гэж хэлсэн нь улс төрийн хамгийн агуу их мэргэн ухаан бөгөөд хамгийн зөв ойлголт юм.”гэжээ.
Зарим хүмүүс Есүсийн ёс суртахууний талаарх сургаалыг түүний өөрийнхөө талаар хэлж байсан тодорхойлолтуудаас салгаж ойлгохыг хичээдэг. Тэд Есүсийг ёс суртахууны талаар давгүй сургаал заасан сайн хүн төдий л ойлгодог. Энэ ойлголт Америкийг үндэслэсэн нэгэн “эцэгт” байсан юм.
АНУ-н ерөнхийлэгч байсан Томас Жефферсон, логик ухаанаараа гэрээрсэн тэрээр цагаан ордонд ширээн дээрээ хоёр адилхан Шинэ Гэрээ болон цаас зүсэгч, найм хэмжээтэй цаастай хэдэн шөнө сууж өөрийн “Назарын Есүсийн философи” хэмээх нимгэн номоо өөрийн библиэсээ тасалж, наасаар асар богинохон хугацаанд бичсэн байдаг. Шинэ гэрээнээс Есүсийн Ертөнцийн Эзэн байсныг илчилсэн бүх хэсгүүдийг тайрч авсаны дараа Жефферсон ёс суртанхууны сайн удирдамжаас илүүч үгүй дутуу ч үгүй Есүсийг бий болгосон юм.
Гэтэл гайхалтай нь Жефферсоны Тусгаар тогтнолын Тунхаг бичигт үлдээсэн мартагдашгүй үгс нь Есүсийн сургаалд үндэслэсэн байдаг: хүн тус бүр нас хүйс, арьс өнгө, нийгмийн гарал байдлаас үл хамааран Ертөнцийн Эзэнд асар их бөгөөд адилхан чухалд тооцогддог. Мөн энэ алдартай баримт бичиг нь үргэлжлүүлэн “бидний хувьд доорх үнэн нь өөрийгөө нотлодог болно. Үүнд хүн бүр адил тэгш бүтээгдсэн бөгөөд Бүтээгчээс нь тодорхой халдашгүй эрх, эрх чөлөө өгөгдсөн байдаг...”
Гэвч Жефферсоны хэзээ ч хөндөөгүй нэг асуулт бол: Хэрэв Есүс өөрийгөө Ертөнцийн Эзэн байсан гэж худлаа хэлсэн бол хэрхэн агуу их ёс суртахууны удирдагч байж чадах вэ? гэдэг асуулт байсан юм. Тиймээс магадгүй Есүс тийм ч агуу ёс суртахуунтай байгаагүй зөвхөн нэг шашин үүсгэх хувийн зорилготой байсан байх нь ээ. Тэгвэл түүний агуу их байсан чанарыг үүгээр тайлбарлах гээд үзье. /үргэлжлэл бий./