Saturday, June 28, 2008

Нэгэн Колумба эмэгтэйгийн хариу өшөө авалт

The Voice of the Martyrs®

Request The Voice of the Martyrs newsletter today!

Юубиз уй гашуугаар дүүрэн хэн рүү эргэхээ мэдэхгүй байсан юм. Өнгөрсөн жил Юубизийн нөхөр пастор залуу өөрийн итгэл, Есүс Христийн тухай үнэн сургаалаасаа болж бусдын гарт зэрлэгээр алуусан юм. Энэ явдлаас болж тэдний 2 настай охин нь зочирдон хэлгүй болсон байна. Тэр бяцхан охин зөвхөн зураг л зурж суудаг болсон бөгөөд тэрхүү зураг болгон дээр нь "Аав" гэсэн ганц үг л бичээтэй байдаг.

The Voice of the Martyrs байгууллагын тусламжтайгаар Юубиз өөртөө шаардлагатай тусламж болон охиндоо мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжтой болжээ. Урагш үргэжлүүлэн явахаар шийдэн тэрээр Библийн сургуульд бүртгүүлсэн бөгөөд саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр...

"Нөхрийг минь алсан тэр хүмүүсээс би өшөө авахийг асар их хүсэж байсан. Би тэднийг хэн гэдгийг мэднэ. Харин Ертөнцийн Эзэн надад хамгийн агуу их өшөө авалт бол тэдэн Есүсийн тухай үнэнг ярих явдал шүү гэж хэлсэн. Тиймээс би яг л үүнийг л хийх болно" гэсэн байна.

Та мэдээж өдөр дутмын мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэт түүхүүдийг сонсож чаддагүй боловч итгэлийнхээ төлөө хавчигдан гадуурхагдаж байгаа Есүсийнхэн өнөөдөр ч байгаа гэдгийг битгий мартаарай.

Та тэдний талаарх олон мэдээлэлүүдийг The Voice of the Martyrs линкээр орж бүртгүүлсэнээр тогтмол авч байж болно. Мөн би өөртөө ирж байгаа мэдээлэлүүдийг цаг тухайд нь орчуулан хүргэж байх болно.

Итгэл нэгт хайрт ах дүүсээ ганцааранг нь зовлонд бүү үлдээгээрэй.