Saturday, August 16, 2008

Extreme Light

4 ДЭХ ӨДӨР

Колорадо: Рачил Скот.

"...Одоо би сургууль дээрээ нэг ч найзгүй болсон. "Хэлсэн дээ байхыг чинь харнаа..." гэж тэд намайг шоолдог." Рачилийн өдрийн тэмдэглэлд буй эдгээр үгнээс түүний Есүсийн хайрыг харуулах гэж хүссэн тэр л хүмүүс нь түүнээс зай барин холдсонд сэтгэл дундуур байгааг нь харуулна. Гэвч тэр бууж өгөөгүй.

"Би Есүсийн нэрийг алдаршуулан ярьсандаа бусдаас хүлцэл өчихгүй. Би өөрөө үүнийг даана. Хэрэв Есүс миний хамгийн сайн найз болсоны минь төлөө миний бусад найзууд маань дайсан болоход хүрвэл одоо яая гэх вэ. Есүст итгэнэ гэдэг нь олон дайсантай болно гэсэн үг гэдгийг би эртнээс мэдэж байсан. Харин тэдгээр дайснууд нь миний хамгийн сайн найзууд маань байх болно гэдгийг үнэхээр бодож байгаагүй юм. "

Хоёр сурагч сургууль дээрээ галт зэвсэгээр гал нээн олон хүний аминд хүрээд өөрсдийгөө егүүтгэсэн тэр өдөр Рачил Колумбийн тэрхүү ахлах сургуулийн сурагч байсан юм. Буу барьсан хоёрын нэг нь түүн рүү буу тулгаад чи Ертөнцийн Эзэнд итгэсэн хэвээрээ л байна уу гэж асуув. Рачил түүний нүд рүү эгцлэн хараад Тиймээ бид Ертөнцийн Эзэнд итгэсэн хэвээр ээ байгаа гэж хэлжээ. Буутай этгээд түүнээс "Яагаад" гэж чангаар асуугаад хөөрхий охины хариултыг хүлээлгүй гохоо дарсан юм.

Рачил Скот шалгалтандаа тэнцлээ. Ийнхүү шалгалтандаа тэнцсэнээс болж түүний ГЭРЭЛ сургуулиас нь хальж дэлхий даяр туярсан юм. Энэхүү шалгалт ирэхээс нэлээд хэсэг хугацааны өмнө Рачил Христийн төлөө байгаа бүхнээ өгөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Түүний өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн доорх үгс нас барахаас яг нэг жилийн өмнө түүний өөрийгөө зориулахад бэлэн байдлыг илтгэн бичигдсэн байдаг. "Ертөнцийн Эзэний миний дотор хийсэн гэрэлийг би нуухгүй. Үүний төлөө бүхнээ золиослох хэрэгтэй болсон ч би бэлэн байна."

Матай5:16

Итгэл бол бидний Христтэй харилцах хувийн харилцааны ялагдашгүй илэрхийлэл юм. Библи хүний итгэлийг гэрэлтэй зүйрлэсэн байдаг. тэдний эргэн тойронд байгаа бүхэнд нөлөөлөх итгэл найдварын тоосыг цацаж байдаг. Гэрлийн халхлагдашгүй чанарыг ашиглан Есүс мөн гэрлээр жишээ авсан байдаг нь олон. Жишээ нь: Ихэнхи хүүхдүүд мэддэггүй боловч хөнжил доор гар чийдэнгийн гэрэлд ном унших нь шөний харанхуйд тэр бүр үр дүнтэй нууцлагдмал байж чаддагүй билээ. Гэрэл өөрийн мөн чанарын дагуу бидний хаалт боолтыг үл харгалзан байнга гэрэлтэж байдаг. Есүст итгэгчдийн амьдралд итгэлээ илчлэн гэрэлтэх үү эсвэл ямар нэгэн байдлаар түүнийг нууж дараад өнгөрөөх үү гэдгийг сонгох шаардлагагүй цагт айдас эргэлзээ ирдэг. Өдөр бүр нар баттай мандаж байдаггийн хамт итгэлээ илчлэн зогсохоор шийдсэн хүний амьдрал энэ амьдралын хоёрдох гэрэл болон туяардаг юм.

No comments: