Wednesday, August 27, 2008


Богинохон амьдрал чинь зүрхийг минь хайраар дүүргэн, томоос том зай эзэлж байсан шүү. Дүү Ялалт чамайгаа дахин харах тэр өдрийг хүлээж байна даа! Хэтээ ах нь.

Sunday, August 17, 2008

Extreme Prayer

5 ДАХ ӨДӨР

Хятад: Вонг эгч

Хятадын шоронгийн нэгэн бяцхан өрөөнд дотоодыг хамгаалахын цагдаа орж ирэхэд Вонг эгч түүнээс зайлан холдов. Энэ хүйтэн сэтгэлт цагдаа олон Христэд итгэгчдийг баривчлан хавчиж зовоосон бөгөөд хэдхэн хоногийн өмнө Вонг эгчийг эрүүдэн шүүж зодож зовоосон юм.

"Вонг эгчээ та туслаач, эгч минь маш хүнд өвчин туслаад хоёр хөл нь юуч мэдэрхээ больсон. Та ирж түүний төлөө Ертөнцийн Эзэнээсээ гуйж өгч болох уу?" Өөрөөс нь Библи болон хэдэн зуун Христитгэлт ном хэвлэлийг хураан авч байсан энэ хүн үнэхээр нөгөө цагдаа бишсэн билүү? Гэтэл одоо түүнээс Ертөнцийн Эзэнтэй ярьж өгөөч гэж гуйгаад зогсож байх!? Ертөнцийн Эзэн үнэхээр түүний анхаарлыг татсан байна шүү.

Хэдэн өдрийн өмнө энэхүү цагдаа Вонг эгчийг байцаан зодож нүдэн зовоож байхдаа нэгэн дуудлага утсаар авсан бөгөөд утасны цаанаас ээж нь автомашинд мөргүүлсэн болохыг түүнд мэдэгдсэн юм. Ээждээ өөрийнхөө тэр үед юу хийж байснаа дурдахад ээж нь түүнд энэ бүх осол аваар түүний Христэд итгэгчдэд учруулсан гай зовлонгоос болж байгаа юм гэж хэлсэн байна. Энэхүү сануулга түүнд зүгээр л нэг мухар сүсэг төдий санагдаад өнгөрч билээ.

Дараагийн өдөр тэр дахин Вонг эгчийг байцааж байгаад мөн л утасны дуудлага хүлээж аван ах нь аваарт орсон гэж сонсов. Гэр бүлд нь тохиолдож байгаа энэ бүх гай ланчигийг өнөөх цагдаагийн ах нь дүүгийнхээ Христэд итгэгчдийг хавчин зовоосноос болсон гэж буруутгав. Харин үүний дараа эгч нь өвчин тусах үед тэрээр Вонг эгчээс Ертөнцийн Эзэнтэй ярьж өгөхийг хүссэн байна.

Өөрийг нь хавчиж байгаа хүмүүст авралын зар тараах боломж нээгдэн Вонг эгч өөрийнх нь гуйж байсан боломжуудыг Ертөнцийн Эзэн нээж өгч байгааг харлаа. Ертөнцийн Эзэн цагдаагийн эгчийг эдгээж өгөөд Вонг эгчээр дамжуулан тэр цагдаагийн зүрх сэтгэлийг өөрчлөв. Цагдаа Вонг эгчээс хураан авсан бүх библүүдээ буцааж өгч одоо сүмийг дэмждэг болсон юм.


Үйл явдал 9:11

Ихэнхи хүмүүс зовлон шаналалын үед гуйлтанд татагддаг. Хэн нэгний төлөө гуйлт хийж өгөх болон хэн нэгнээс гуйлт хийж өгөөч гэж хүсэх үед итгэл үнэмшил эсрэг байгаа өчүүхэн ч саад гэсэн хэсэг хэсгээр нуран унадаг. Бусдын хариу үл нэхэх гуйлт хийж өгье гэсэн саналаас татгалзах хүн цөөхөн байдаг. "Чиний төлөө Ертөнцийн Эзэнээс гуйж байгаа шүү" гэсэн үг Есүст итгэгч хүний Есүст үл итгэгчид хэлж болох хамгийн хүчирхэг үг байж чаддаг. Яагаад? Ертөнцийн Эзэнтэй ярьж гуйна гэдэг бол Ертөнцийн Эзэний өөрчлөлт хийх гол орц юм. Энэ нь заавал үр дүн бий болгодог. Заримдаа гуйлт нөхцөл байдлыг өөрчилдөг. Заримдаа буруу шийдвэрүүдийг буцаадаг. Ихэнхи тохиолдолд гуйлт нь гуйлгасан хүнийг өөрчилдөг. Урд нь Христэд итгэгчдийг хавчин гадуурхагч байсан Тарс хотын Суулийн хувьд Есүст итгээд хийсэн анхны үйлдэл нь Ертөнцийн Эзэнтэй ярьж гуйж байсан гэдгийг библи бидэнд харуулж байна. Дэлхий даяар христитгэлийг устгахыг хүсэн эрмэлзэж байгаа хичнээн олон "Суулиудыг" Есүст итгүүлэхэд гуйлтын хүч нөлөө хэр их болохыг хэн хэлж мэдэх билээ.

Saturday, August 16, 2008

Extreme Light

4 ДЭХ ӨДӨР

Колорадо: Рачил Скот.

"...Одоо би сургууль дээрээ нэг ч найзгүй болсон. "Хэлсэн дээ байхыг чинь харнаа..." гэж тэд намайг шоолдог." Рачилийн өдрийн тэмдэглэлд буй эдгээр үгнээс түүний Есүсийн хайрыг харуулах гэж хүссэн тэр л хүмүүс нь түүнээс зай барин холдсонд сэтгэл дундуур байгааг нь харуулна. Гэвч тэр бууж өгөөгүй.

"Би Есүсийн нэрийг алдаршуулан ярьсандаа бусдаас хүлцэл өчихгүй. Би өөрөө үүнийг даана. Хэрэв Есүс миний хамгийн сайн найз болсоны минь төлөө миний бусад найзууд маань дайсан болоход хүрвэл одоо яая гэх вэ. Есүст итгэнэ гэдэг нь олон дайсантай болно гэсэн үг гэдгийг би эртнээс мэдэж байсан. Харин тэдгээр дайснууд нь миний хамгийн сайн найзууд маань байх болно гэдгийг үнэхээр бодож байгаагүй юм. "

Хоёр сурагч сургууль дээрээ галт зэвсэгээр гал нээн олон хүний аминд хүрээд өөрсдийгөө егүүтгэсэн тэр өдөр Рачил Колумбийн тэрхүү ахлах сургуулийн сурагч байсан юм. Буу барьсан хоёрын нэг нь түүн рүү буу тулгаад чи Ертөнцийн Эзэнд итгэсэн хэвээрээ л байна уу гэж асуув. Рачил түүний нүд рүү эгцлэн хараад Тиймээ бид Ертөнцийн Эзэнд итгэсэн хэвээр ээ байгаа гэж хэлжээ. Буутай этгээд түүнээс "Яагаад" гэж чангаар асуугаад хөөрхий охины хариултыг хүлээлгүй гохоо дарсан юм.

Рачил Скот шалгалтандаа тэнцлээ. Ийнхүү шалгалтандаа тэнцсэнээс болж түүний ГЭРЭЛ сургуулиас нь хальж дэлхий даяр туярсан юм. Энэхүү шалгалт ирэхээс нэлээд хэсэг хугацааны өмнө Рачил Христийн төлөө байгаа бүхнээ өгөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Түүний өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн доорх үгс нас барахаас яг нэг жилийн өмнө түүний өөрийгөө зориулахад бэлэн байдлыг илтгэн бичигдсэн байдаг. "Ертөнцийн Эзэний миний дотор хийсэн гэрэлийг би нуухгүй. Үүний төлөө бүхнээ золиослох хэрэгтэй болсон ч би бэлэн байна."

Матай5:16

Итгэл бол бидний Христтэй харилцах хувийн харилцааны ялагдашгүй илэрхийлэл юм. Библи хүний итгэлийг гэрэлтэй зүйрлэсэн байдаг. тэдний эргэн тойронд байгаа бүхэнд нөлөөлөх итгэл найдварын тоосыг цацаж байдаг. Гэрлийн халхлагдашгүй чанарыг ашиглан Есүс мөн гэрлээр жишээ авсан байдаг нь олон. Жишээ нь: Ихэнхи хүүхдүүд мэддэггүй боловч хөнжил доор гар чийдэнгийн гэрэлд ном унших нь шөний харанхуйд тэр бүр үр дүнтэй нууцлагдмал байж чаддагүй билээ. Гэрэл өөрийн мөн чанарын дагуу бидний хаалт боолтыг үл харгалзан байнга гэрэлтэж байдаг. Есүст итгэгчдийн амьдралд итгэлээ илчлэн гэрэлтэх үү эсвэл ямар нэгэн байдлаар түүнийг нууж дараад өнгөрөөх үү гэдгийг сонгох шаардлагагүй цагт айдас эргэлзээ ирдэг. Өдөр бүр нар баттай мандаж байдаггийн хамт итгэлээ илчлэн зогсохоор шийдсэн хүний амьдрал энэ амьдралын хоёрдох гэрэл болон туяардаг юм.