Thursday, July 31, 2008

Extreme Unity

2 ДАХ ӨДӨР

Маверитан: Тимот

" Түүнд хэлчих л дээ, Тимотоо би чамаас гуйя" хэмээн Маура нөхрөөсөө хичээнгүйлэн гуйна. "Мужийн захирагчид судрыг хаана нууснаа хэлчихээд эрх чөлөөтэй явцгаая л даа, Би үүнийг цаашдаа харж тэсвэрлэхгүй нь ээ." Тимот Маура хоёр Ром улсын Маверитани мужид амьдардаг бөгөөд гэр бүл болоод хэдхэн долоо хонож байгаа билээ.

Цэргүүд нөхрийг нь үг алдуулахын тулд халуун төмөрөөр хоёр нүдыг нь ухан хаяж байгаа аймшигт дүр зургийг Маура харсан юм. Одоо нөхөр нь Ромын амбан захирагч Аррианус тушаалаар хөлөөрөө доош харан, хүзүүнээсээ хүнд жин уяуулан, аман дах боолтоо авахыг нь хүлээн дүүжлээстэй хэвтэнэ. Анх баривчлагдахдаа мэдэрч байсан айдас нь одоо Ер бусын амар тайвнаар солигджээ.

Амных нь боолтыг авсан цэргүүдийн хүлээж байсан шиг өөрийн итгэлээсээ татгалзан, сүмийнхээ нууцалсан судруудын байгаа газрыг илчилэхийн оронд Тимот залуу эхнэрээ зэмлэн "намайг гэсэн хайр чинь Христийг гэсэн хайранд чинь саад болохыг битгий зөвшөөр" гэж хэлэн Аврагчийнхаа төлөө амиа өгөхөөр буцалтгүй шийдсэн хүслээ батлан харуулжээ.

Нөхрийнхөө эр зоригийг харан Маурагийн сэтгэл зүрх хүчирхэгжив. Тимотоос татгалзсан хариу аван уур хилэнгээр шатсан Аррианус Маурагийн шинэхэн зоригийг мохоохоор дайрав. Тэрээр Маураг Ромын хамгийн харгис хатуу эрүү шүүлтэнд оруулан тамлах шийтгэл оноов. Гэвч Маура бууж өгөөгүй юм. Тэр Христээс урвахаас татгалзасан.

Тус бүрдээ үгээр илэрхийлэшгүй тамлал зовлон үзсэний эцэст Тимоти Маура хоёр зэрэгцэн загалмайд цовдлогдон дууссан юм.

Холосас 2:2

Есүс өөрийнхөө ажлыг хоорондоо хамааралгүй итгэгчидэд үлдээгээгүй юм. Тэрээр ер бусын сүнслэг итгэлийн гэр бүлийг бий болгосон. Дагалдагч нараа энэ бүхэнд ганцаар байлгахыг хүсээгүй гэдгээ ойлгуулахын тулд Есүс "ах эгч" гэх үгсийг ихээр хэрэглэсэн. Пууль Христийн даалгаварыг үргэлжлүүлэхдээ шинэ итгэгчдийг нэгдэн нөхөрлөж хамтдаа Их Эзэнээ хүндэтгэн магтахын тулд сүм сүмээрээ цуглаж байхыг зааварласан байдаг. Христэд итгэгчид бие биедээ хэрэгтэй, ялангуяа бэрхшээл сорилтын үед. Нэг итгэгч зүрх алдах үед нөгөө нь дэмжин урамшуулахаар ажиллаж эхлэдэг. Тийм ч учраас Шинэ гэрээ биднийг бусдын үлгэр дуурайлалыг харж амьдрахыг Христэд итгэгч амьдралын шаардлага гэдгийг сануулдаг. Нэг хүний итгэлийн болон зориг хатуужлын үлгэр жишээ нь бусдад мөн итгэл урам зориг өгөн дагуулдаг. Үүний зэрэгцээгээр нэг итгэгчийн итгэл сулран унах нь бусдыг мөн бууж өгөхөд хүргэдэг. Түүх Христэд итгэгч андуудын эв нэгдлийг өндөрт өргөсөн байдаг. Ялангуяа хавчлага зовлонгийн үед...

1 comment:

tuul said...

wow gaihamshigtai itgeliin umnu suhruh ...ezen min ta aldarshig