Tuesday, July 29, 2008

Extreme Question

1 ДЭХ ӨДӨР.

Турк: Эркан Сенгүл

Лалын шашинт Турк улсад Есүс Христийг хүлээн авч амьдралаа түүнд зориулахаар анх шийдэхэд нь хүмүүс түүнийг (Эркан Сенгүлийг) улс үндэстэн, өв соёлоосоо урваж байна гэж үзэж байлаа. Мөн Ертөнцийн Эзэн минь би Таны төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж хэлж байхдаа тэр үнэн сэтгэлээсээ хэлж байсан юм. Харин одоо ...

Эркан харанхуй битүү шоронгийн өрөөнд бусад хоригдлуудын хамт байгаа бөгөөд христ итгэлт ном бусдад тараан Лалын шашныг гутаан доромжилсон хэргээр орон нутгийн цагдаа нарт баривчлагдан ирсэн нь энэ.
Эркан Ертөнцийн Эзэн рүү уйлан хандаж, аварч чөлөөлөхийг хичээнгүйлэн гуйн залбирна. Тэрээр ямар ч буруу юм хийгээгүй бөгөөд энэ шоронд хоригдох юу ч хийгээгүй гэдгээ мэдэж байлаа. Гэнэт " Чи миний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж хэлж байсан билүү" гэх Ертөнцийн Эзэний үг зүрхэнд шивнэж " чи тэр үед үнэхээр чинь сэтгэлээсээ хэлсэн үү?" гэх нь сонсогдов.

Ертөнцийн Эзэний өмнө нурсан зүрхтэй тэрээр уйлан хүндэтгэн зүрх сэтгэлээсээ Их Эзэндээ хандан "би үнэн сэтгэлээсээ хэлсэн юм" гэж хэллээ. Тэр цагаас хойш Эркан шорон дотор өдөр болгон гурван цаг сургаал заан авралын зар тарааж эхлэв. Ингээд тэр Ертөнцийн Эзэн өөрт нь шинэ ажлын талбар шинэ үүрэг даалгавар өгөх гэж энэ шоронд орохыг зөвшөөрсөн болохыг ойлгов. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэрчүүд цагдаа нарын шахалтан доор тийм зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүх түүнийг буруутгах гэмт хэргийн ямарч нотолгоо байхгүй гэж дүгнэлт гаргатал гучин хоног шоронд байжээ.

Ийнхүү баривчлагдсан нь түүнд илүү олон хүнд авралын зар тараах боломж олгосон юм. Түүнийг суллагдсанаас хойш түүнтэй хамт шоронд байсан олон хүмүүс сүмд ирэн түүнд шорон хоригдож байхад нь амар тайван өгч байсан Ертөнцийн Эзэнийх нь тухай асуун сонирхож байсан юм. Эркан өөрийгөө дахин баривчлагдаж болзошгүй гэдгий мэдэх хэдийч үргэлжлүүлэн Христитгэлт ном зохиолуудаа баяр хөөртэйгээр тараасан хэвээрээ байгаа.

Эфэс 6:19-20

Ихэнхи Христэд итгэгчид Ертөнцийн Эзэнд үйлчлэн ашиглагдахыг хүсэж байна гэж хэлэхдээ хавчлага, зовлонтой тулгарна гэж тэр бүр бодоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мэдээж бид итгэлээрээ амьдрахыг хүсдэг боловч хавчлага дундуур явах хүсэлгүй байдаг. Бид албан тушаал ахиж чадалгүй үлдэх үед мөн нийгмийн аливаа үйл явдлаас хоцрох үед бусдад мэхлүүлэн, гадуурхагдан, хохирсон мэт санагддаг. Хэдий тийм цөхөрөнгөө барах үед хүртэл бид Ертөнцийн Эзэнийг түүнтэй гуйн ярин байж хайх хэрэгтэй. Тэрхэн мөчид гуйлт маань хэрхэн аливаа зүйлийг харах бидний харааг өөрчлөн байгааг бид мэдэрч болно. Бид тэр нөхцөл байдлаас өсөлт, дэвшийн боломжуудыг хардаг. Бидний найдвар тэндээс олддог. Мөн тэр хүнд зовлонгоос амлалт биелэхийг харна. Тэгээд аажимаар бидэнд тулгарсан шудрага бус байдал Ертөнцийн Эзэний төлөвлөгөөний хэсэг болохийг бид ухаарч эхлэдэг. Ертөнцийн Эзэний хавчлага зовлонгийн талаарх ойлголтыг хүлээн авахын төлөө түүнээс гуйхдаа бид эцсээ хүртэл бүх үнээр Түүнд дуулгавартай байх зориг тэвчээрийг авдаг.


1 comment:

Anonymous said...

Ene Erjan(turkeer Ercan Şengül) gedeg hun odoo ch uilchilsen heveeree, sumd surgaali zaadag, Bibliin hevleliin kompanid ajilladag. Sonirhuulaad helehed, ter ued (2000 ond) barigdahdaa Nejati Aydin (Necati Aydın) gedeg ahtai hamt barivchlagdaad sariin daraa sullagdsan. Magadgui itgegch nar sonsson baih. Nodnin jil 4 sard Turked 3 itgegch hooloigoo herchuulen zerlegeer aluulsaniig(19, 20 nasnii turk muslim zaluuchuud ene hergiig uildsen). Ter gurviin neg n Erjantai hamt barivchlagdaj baisan Necati Aydın baisan. Nogoo n Uğur Yüksel, Tilman Geske(German) gedeg itgegch ah duus. Ted itgeliinhee toloo joohon zaluuchuudaar(barag huuhduud gemeer) ajil deeree odriin tsagaar mash zerlegeer aluulsan. Iim havchlaguud odoo ch ene delhiid mash iheer baina. Ih Ezen bidend bidnii hiij chadah davj chadah zuilsiig l zovshoordog. Itgegch hun bolgond iim havchlaga tohioldohgui n medeej. Gehdee hun bolgon oor oor baidlaar tom jijig yamar negen havchlagand amidardag gej bi boddog. Mongold iim aimaar havchlaga baidagguin yamar tom bolomj ve. Yamar ch ued humuust cholootei bibli ogch gudamjind yarij ogoh bolomjtoi naad zah n. Ta ene hurtel unshsan bol Turkiin toloo guihaa bitgii martaarai...