Би гэж нэг хүн. Үнэндээ аль болох л ухаантай амьдарч хүнд гай болохгүй өрөөлд нэрмээс болохгүй байх санаатай... Гэтэл үнэхээр санаагаар болохгүй юм аа. Миний хамгийн зөв гэж бодсон зүйл маань хэн нэгэнд буруу хэмээн хэлэгдэж байх юм. Гэтэл хүний "зөвөө зөв чи заавал наадахаараа л хийх хэрэгтэй" гэж хөөрөгсөн зүйл нь үнэндээ жинхэнэ "mess" байх жишээтэй.
Ингэхэд, энэ амьдралд ямарч зүйлийн өмнө буруутгал хүлээхгүй амьдрах арга байна уу?
Хүний амьдралд тэгш ус мэт үйлчилдэг, үнэнийг бодитоор нь харуулдаг тийм сургаал ингэхэд байна уу? Тэгвэл түүнийг нь л дагаад өөр бусад бүхний өмнө нүүр улайхгүй амьдрах нь дээр юм байна дөө.
"Би бол хорвоогийн гэрэл, намайг итгэн дагасан хүний амьдрал гэрэлтэй болно."
гэж нэг хүн хэлсэн байдаг. Тэр гэрэл л харанхуйд төөрсөн хүн бүрд үнэндээ юуны өмнө зөв байх ёстой харуулж өгч чадна. Түүнийг Есүс гэдэг.
Monday, May 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
I like it, Babe. You need to keep this up...
Love,
Me
Post a Comment