Thursday, July 31, 2008

Extreme readiness

3 ДАХ ӨДӨР

Хятад: Пастор Ли Диксиан

Ли Диксиан пасторыг дөнгөж сургаалаа зааж эхлүүт гэр сүмийн хаалга хүчтэй ярагдан Хятадын дотоодын хамгаалахын зэвсэгтэй цагдаа нь өрөөнд бөөнөөрөө орж ирэн тэнд байгаа хүн бүрийг сүрдүүлэн айлгаж Лиг баривчилахаар барьж авав.

"Хүлээ, намайг цүнхээ авахыг минь зөвшөөрнө үү!" Яг л урдын адил пасторын цагдаа нарт хандах хоолой нь боловсон бөгөөд шийдэмгий өнгө аяс илтгэнэ.

Цагдаа нар энэ хүсэлтийг сонсоод гайхцгаав. "Энд чинь юу байгаа юм?" гээд тэд Лигийн гарт байсан цахилгаан товчтой хар цүнхийг шүүрч аван онгойлгон үзэв. Цүнхэнд нэг хөнжил солих хувцас байлаа. Ли тэдэнд хандан өнөөдөр баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэж учирыг нь хэлэв.

Ли пастор олон удаа баривчлагдаж байсан бөгөөд хоёр удаа цагдаа нар түүнийг цусаар бөөлжтөл нь зодож байв. Мөн нэг удаа Лиг библиэр нь нүүр нүдгүй балбаж байсан удаатай. Хэн нэгэн Лид анхааруулан Мягмар гаригийн цуглаан хийдэг тосгоныг цагдаа нар хараандаа авсан байн гэж хэлжээ. Тэнд очих юм бол шоронд хоригдоно гэдгээ тэр мэдэж байсан. Өнөөдөр Хятад улсын иргэн ямар ч шүүх хуралгүйгээр 3 жил хүртэлхи хугацаагаар хөдөлмөрын лагерт хоригдох боломжтой байдаг.

Эрсдэл өндөр байсан боловч Лигийн цүнх аль хэдийнээ бэлэн болсон байлаа. Зөвхөн цүнх нь бэлэн байсан төдийгүй түүний зүрх сэтгэл оюун санаа нь бэлэн байсан юм. Сайн мэдээг ямарч үнээр хамаагүй тараахаар шийдсэн тэрээр Ертөнцийн Эзэн шоронд хүртэл өөрийг нь анхааран халамжлах болно гэдэгт итгэлтэй байв.


1Петр 4:12

Бэлэн байн гэдэг бол өөрийгөө зориулсаны шинж тэмдэг юм. Золиос гаргахад бэлтгэгдээгүй хэрнээ өөрийгөө зориулна гэж хэлэх нь зүгээр нэг нүүрээ хувиргасан урвалт гэсэн үг. Жишээлбэл: гэрлэлтэндээ өөрийгөө зориулах талаар авч үзье. Энэ нь хүнээс хувиа бодох хүслийг нь шаардах бөгөөд хэн нэгнээс хамааралгүй байх эрмэлзэлд нь хүнд цохилт болдог. Гэвч үүний үр дүнд хүчтэй гэр бүл бий болдог. Өөрийгөө зориулахын төлөө золиос гаргахад бэлэн биш байгаа харилцаа уддаггүй. Бууж өгөн урвах нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд бидний өөрийгөө бүрэн зориулах хүсэл чадварыг сулруулдаг. Үүний адил өөрийгөө Хрисэд бүр мөсөн зориулахаар шийдсэн итгэгчдийн хувьд энэ үнэ цэнээ хадгалахын тулд үнийг нь төлөх хэрэгтэй болдог. Өдөр бүр Христийг дагах нь үнэхээр үнэтэй зүйл мөн гэдгийг харуулан байж бид өөрийгөө зориулсан эсэхээ шалгуулах шалгалтанд бэлдэх хэрэгтэй. Сүмд цуглан хамтдаа Ертөнцийн Эзэний магтан хүндлэх нь үнэхээр үнэтэй зүйл. Ямарч эргэлт буцалтгүйгээр Христэд өөрийгөө зориулан хүнд хэцүүг туулан бусдад адлуулж, шоронд хүртэл хоригдох нь үнэтэй зүйл юм.

Жич:
Compromise- гэдэг үгийг Бууж өгөх буюу урвах гэж орчууллаа.
Commitment-гэдэг үгийг өөрийгөө зориулах гэж орчууллаа.

Extreme Unity

2 ДАХ ӨДӨР

Маверитан: Тимот

" Түүнд хэлчих л дээ, Тимотоо би чамаас гуйя" хэмээн Маура нөхрөөсөө хичээнгүйлэн гуйна. "Мужийн захирагчид судрыг хаана нууснаа хэлчихээд эрх чөлөөтэй явцгаая л даа, Би үүнийг цаашдаа харж тэсвэрлэхгүй нь ээ." Тимот Маура хоёр Ром улсын Маверитани мужид амьдардаг бөгөөд гэр бүл болоод хэдхэн долоо хонож байгаа билээ.

Цэргүүд нөхрийг нь үг алдуулахын тулд халуун төмөрөөр хоёр нүдыг нь ухан хаяж байгаа аймшигт дүр зургийг Маура харсан юм. Одоо нөхөр нь Ромын амбан захирагч Аррианус тушаалаар хөлөөрөө доош харан, хүзүүнээсээ хүнд жин уяуулан, аман дах боолтоо авахыг нь хүлээн дүүжлээстэй хэвтэнэ. Анх баривчлагдахдаа мэдэрч байсан айдас нь одоо Ер бусын амар тайвнаар солигджээ.

Амных нь боолтыг авсан цэргүүдийн хүлээж байсан шиг өөрийн итгэлээсээ татгалзан, сүмийнхээ нууцалсан судруудын байгаа газрыг илчилэхийн оронд Тимот залуу эхнэрээ зэмлэн "намайг гэсэн хайр чинь Христийг гэсэн хайранд чинь саад болохыг битгий зөвшөөр" гэж хэлэн Аврагчийнхаа төлөө амиа өгөхөөр буцалтгүй шийдсэн хүслээ батлан харуулжээ.

Нөхрийнхөө эр зоригийг харан Маурагийн сэтгэл зүрх хүчирхэгжив. Тимотоос татгалзсан хариу аван уур хилэнгээр шатсан Аррианус Маурагийн шинэхэн зоригийг мохоохоор дайрав. Тэрээр Маураг Ромын хамгийн харгис хатуу эрүү шүүлтэнд оруулан тамлах шийтгэл оноов. Гэвч Маура бууж өгөөгүй юм. Тэр Христээс урвахаас татгалзасан.

Тус бүрдээ үгээр илэрхийлэшгүй тамлал зовлон үзсэний эцэст Тимоти Маура хоёр зэрэгцэн загалмайд цовдлогдон дууссан юм.

Холосас 2:2

Есүс өөрийнхөө ажлыг хоорондоо хамааралгүй итгэгчидэд үлдээгээгүй юм. Тэрээр ер бусын сүнслэг итгэлийн гэр бүлийг бий болгосон. Дагалдагч нараа энэ бүхэнд ганцаар байлгахыг хүсээгүй гэдгээ ойлгуулахын тулд Есүс "ах эгч" гэх үгсийг ихээр хэрэглэсэн. Пууль Христийн даалгаварыг үргэлжлүүлэхдээ шинэ итгэгчдийг нэгдэн нөхөрлөж хамтдаа Их Эзэнээ хүндэтгэн магтахын тулд сүм сүмээрээ цуглаж байхыг зааварласан байдаг. Христэд итгэгчид бие биедээ хэрэгтэй, ялангуяа бэрхшээл сорилтын үед. Нэг итгэгч зүрх алдах үед нөгөө нь дэмжин урамшуулахаар ажиллаж эхлэдэг. Тийм ч учраас Шинэ гэрээ биднийг бусдын үлгэр дуурайлалыг харж амьдрахыг Христэд итгэгч амьдралын шаардлага гэдгийг сануулдаг. Нэг хүний итгэлийн болон зориг хатуужлын үлгэр жишээ нь бусдад мөн итгэл урам зориг өгөн дагуулдаг. Үүний зэрэгцээгээр нэг итгэгчийн итгэл сулран унах нь бусдыг мөн бууж өгөхөд хүргэдэг. Түүх Христэд итгэгч андуудын эв нэгдлийг өндөрт өргөсөн байдаг. Ялангуяа хавчлага зовлонгийн үед...

Tuesday, July 29, 2008

Extreme Question

1 ДЭХ ӨДӨР.

Турк: Эркан Сенгүл

Лалын шашинт Турк улсад Есүс Христийг хүлээн авч амьдралаа түүнд зориулахаар анх шийдэхэд нь хүмүүс түүнийг (Эркан Сенгүлийг) улс үндэстэн, өв соёлоосоо урваж байна гэж үзэж байлаа. Мөн Ертөнцийн Эзэн минь би Таны төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж хэлж байхдаа тэр үнэн сэтгэлээсээ хэлж байсан юм. Харин одоо ...

Эркан харанхуй битүү шоронгийн өрөөнд бусад хоригдлуудын хамт байгаа бөгөөд христ итгэлт ном бусдад тараан Лалын шашныг гутаан доромжилсон хэргээр орон нутгийн цагдаа нарт баривчлагдан ирсэн нь энэ.
Эркан Ертөнцийн Эзэн рүү уйлан хандаж, аварч чөлөөлөхийг хичээнгүйлэн гуйн залбирна. Тэрээр ямар ч буруу юм хийгээгүй бөгөөд энэ шоронд хоригдох юу ч хийгээгүй гэдгээ мэдэж байлаа. Гэнэт " Чи миний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж хэлж байсан билүү" гэх Ертөнцийн Эзэний үг зүрхэнд шивнэж " чи тэр үед үнэхээр чинь сэтгэлээсээ хэлсэн үү?" гэх нь сонсогдов.

Ертөнцийн Эзэний өмнө нурсан зүрхтэй тэрээр уйлан хүндэтгэн зүрх сэтгэлээсээ Их Эзэндээ хандан "би үнэн сэтгэлээсээ хэлсэн юм" гэж хэллээ. Тэр цагаас хойш Эркан шорон дотор өдөр болгон гурван цаг сургаал заан авралын зар тарааж эхлэв. Ингээд тэр Ертөнцийн Эзэн өөрт нь шинэ ажлын талбар шинэ үүрэг даалгавар өгөх гэж энэ шоронд орохыг зөвшөөрсөн болохыг ойлгов. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэрчүүд цагдаа нарын шахалтан доор тийм зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүх түүнийг буруутгах гэмт хэргийн ямарч нотолгоо байхгүй гэж дүгнэлт гаргатал гучин хоног шоронд байжээ.

Ийнхүү баривчлагдсан нь түүнд илүү олон хүнд авралын зар тараах боломж олгосон юм. Түүнийг суллагдсанаас хойш түүнтэй хамт шоронд байсан олон хүмүүс сүмд ирэн түүнд шорон хоригдож байхад нь амар тайван өгч байсан Ертөнцийн Эзэнийх нь тухай асуун сонирхож байсан юм. Эркан өөрийгөө дахин баривчлагдаж болзошгүй гэдгий мэдэх хэдийч үргэлжлүүлэн Христитгэлт ном зохиолуудаа баяр хөөртэйгээр тараасан хэвээрээ байгаа.

Эфэс 6:19-20

Ихэнхи Христэд итгэгчид Ертөнцийн Эзэнд үйлчлэн ашиглагдахыг хүсэж байна гэж хэлэхдээ хавчлага, зовлонтой тулгарна гэж тэр бүр бодоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мэдээж бид итгэлээрээ амьдрахыг хүсдэг боловч хавчлага дундуур явах хүсэлгүй байдаг. Бид албан тушаал ахиж чадалгүй үлдэх үед мөн нийгмийн аливаа үйл явдлаас хоцрох үед бусдад мэхлүүлэн, гадуурхагдан, хохирсон мэт санагддаг. Хэдий тийм цөхөрөнгөө барах үед хүртэл бид Ертөнцийн Эзэнийг түүнтэй гуйн ярин байж хайх хэрэгтэй. Тэрхэн мөчид гуйлт маань хэрхэн аливаа зүйлийг харах бидний харааг өөрчлөн байгааг бид мэдэрч болно. Бид тэр нөхцөл байдлаас өсөлт, дэвшийн боломжуудыг хардаг. Бидний найдвар тэндээс олддог. Мөн тэр хүнд зовлонгоос амлалт биелэхийг харна. Тэгээд аажимаар бидэнд тулгарсан шудрага бус байдал Ертөнцийн Эзэний төлөвлөгөөний хэсэг болохийг бид ухаарч эхлэдэг. Ертөнцийн Эзэний хавчлага зовлонгийн талаарх ойлголтыг хүлээн авахын төлөө түүнээс гуйхдаа бид эцсээ хүртэл бүх үнээр Түүнд дуулгавартай байх зориг тэвчээрийг авдаг.